hureetulgasurguuli@gmail.com
11484640,99980413
Бидэнтэй нэгдээрэй

Захирлын мэндчилгээ

 

Сайн байна уу? “Хүрээ- Тулга” бүрэн дунд сургуулийн захирал Юү Ёнг Сүн байна.

Дэлхийн түүхэнд хамгийн том газар нутгийг эзэлж байсан агуу их гүрний хойч үе болох сурагчид маань маш их авьяастай бөгөөд түүнийг нээн илрүүлж, хөгжүүлж улсаа удирдан авч явах боловсон хүчинг бэлтгэх нь маш чухал юм.

Өнөөгийн хурдацтай хөгжин өөрчлөгдөж байгаа нийгэмд бид хөл нийлүүлэн алхах зөв монгол иргэнийг төлөвшүүлэхийн тулд солонгос улсын боловсролын салбарт олон жил ажилласан арвин туршлагад үндэслэн БНСУ-ын боловсролын тогтолцоо болон үйл ажиллагааны менежментийг сургалтандаа тусган ажиллаж байна. Бид сурагч солилцооны хөтөлбөрийг улам өргөжүүлж, ЭЕШ-нд жилийн турш бэлтгэх, ёс суртахууны боловсролд илүү анхаарч хүнлэг, энэрэнгүй, чадварлаг иргэн төлөвшүүлэхийг гол зорилгоо болгодог. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Баярлалаа.